Гэдсэндээ хүүхэд биш хар тамхи тээж яваад баригджээ

har_tamhi_geroin-middleӨмнө нь бид хар тамхи залгиад үхэх дөхөөд баригдаж байсан олон хүмүүсийн тухай сонсож байсан. Гэтэл эмэгтэй хүн гэдэг бас л айхтар юм аа. Яасан гэхлээр өөрийгөө 7 сартай жирэмсэн гээд алхаж явсан эмэгтэй  гэдсэндээ хүүхэд биш хар тамхи нууж яваад баригдсан байна. Энэхүү хэргийг үйлдсэн канад эмэгтэй Колумбийн “Bogota” Олон Улсын нисэх онгоцны буудал дээр байхдаа цагдаагийнханд баригджээ

Өөрийгөө 7 сартай жирэмсэн гэх жуулчин эмэгтэй цагдаагийнханы хараанаас мултарч чадаагүй бөгөөд ийм том гэдэстэй энэ хол газар яагаад ганцаараа явж байгааг асуухад ихэд уурлан хүлээж авсан нь сэжигтэй санагдсан гэжээ. Дараа нь цагдаагийнхан бүсгүйн гэдсэнд хүрч үзэхэд ихэд хатуу бөгөөд хүйтэн байсанд цаашид шалгалтанд оруулсанаар түүний гэдэснээс 2 кг орчим хар тамхийг илрүүлжээ.

 Энэ нь ойролцоогоор 60 мянган долларын үнэ хүрэх бөгөөд эмэгтэй энэ үйлдлээрээ 5-8 жилийн хорих ял авах нь тодорхой гэнэ.

Ugluu-logo1

 

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …