Хойд Солонгос дахин нэг пуужин хөөргөж, Японы эргээс 2000 км-ын зайд унав

Хойд Солонгос өнөөдөр өглөө 06:57 цагийн үед дахин нэг пуужин харвалаа. Уг пуужин Японыг давж, Хоккайдогийн Эриго хотоос 2000 км-ийн цаана далайд унасан байна. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “ямар нэгэн хор хохирол учруулаагүй. Пуужин унасан газар хөлөг онгоц байгаагүй” гэсэн мэдэгдлийг сэтгүүлчдэд өгчээ.

Харин Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг “Пуужин Пхеньяны ойролцоох Сунанаас 6.57 цагт хөөрч, 770 км-ийн өндөрт хүрч, 3700 км зайд ниссэн” гэж мэдээлсэн байна. Хойдуудыг пуужин харвасантай холбогдуулан Өмнөдөр Солонгос улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаравчлан хуралдууллаа. Мөн Японы Засгийн газар ч өнөө өглөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …