Франц улс энэ сарын 1-нээс эхэлж загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглох тухай хуулийн мөрдөж эхэлжээ. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд 37500 евро эсвэл тухайн зар сурталчилгааг хийхэд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн 30 хувиар торгохоор тусгасан байна. Францын эрх баригчид загвар өмсөгчдийн гэрэл зургийг засч залруулснаар ард иргэдийн дунд худлаа мэдээлэл түгээж, эрүүл мэндэд нь хор учруулж байна гэжээ.
Харин өнгөрсөн 9-р сард Францын загварын томоохон компаниуд хэт туранхай загвар өмсөгчдийг зар сурталчилгаандаа авч ажиллуулахаас татгалзах тухай шийдвэр гаргасан юм.
Энэ нь залуучуудад хэт тураал буюу анорекси – хоолны дуршил буурах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Тухайлбал загвар өмсөгчдийн эрүүл мэндийг хамгаалж, тухайн хүний өндрийг биеийн жингийн индекстэй тааруулсан байхыг шаардаж байгаа аж.
Судалгаагаар Францад ойролцоогоор 600 мянган залуу хоол боловсруулах замын өвчлөлтэй, тэдний 40 мянга нь хоолны дуршил буурах өвчинтэй гэсэн судалгаа гарчээ.