Японы NHK телевизийн сэтгүүлч 159 цаг нойр хоолгүй, амралтгүй ажилласнаас болж нас барсан талаар “Dailymail.com” сайтад мэдээлжээ. Тухайлбал 2013 онд 31 настай сэтгүүлч Мива Сато хэт ачаалалтай ажилласны улмаас амь насаа алдсан болохыг тус телевизийн удирдлагууд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Токио хотын ассамблей, зөвлөхүүдийн сонгуулийн үйл ажиллагааг мэдээлэхийн тулд 159 цагийн турш үргэлжлүүлэн ажилласаар зүрхний дутагдалд орж бие нь муудсан байна. Мива тухайн үед Токио хотын захиргаа хамарсан асуудал хариуцсан сурвалжлагч байсан юм.
Мива 2013 оны зургадугаар сард сонгууль болж өнгөрсний гурав хоногийн дараа нас барсан бөгөөд түүнийг хэт их ажилдаа улайрснаас болж үхэлд хүрсэн гэж мэдээлсэн юм. Япон улсад хэт их ажилласны улмаас олон хүн нас барж байсан бөгөөд үүний хамгийн тод жишээ нь Мива Сато байв гэж “Japantimes” сонин мэдээлж байжээ.