Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин 65 нас хүрчээ. Энэ өдрөөр Орос даяар сөрөг хүчний тэргүүн А.Навалныйг дэмжигчид жагсаал хийсэн байна. Тухайлбал Москва санкфетрбург зэрэг 80 гаруй хотод жагсаал хийлээ. Энэ үеэр 260 хүнийг саатуулсан талаар мэдээлэв. Жагсагчид гартаа “Путин бол луйварчин” , гэсэн бичээс бүхий лоозонг барьцгаасан байна. Орос орон даяар жагсаал болж байх зуур олон орны төр, засгийн тэргүүнүүд В.Путинтэй утсаар холбогдон баяр хүргэж байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр В.Путин төрсөн өдрөөрөө ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг даргалж өнгөрүүлсэн байна.