Япон улсын прокурор өчигдөр бэлэвсэн эхнэр гэж алдаршсан 70 настай цуврал алуурчин эмэгтэй цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Цуврал алуурчин Чисако Кахеки нь 2007-2013 оны хооронд нөхрөөсөө гадна хамтран амьдарч байсан хоёр эрэгтэйн амийг хөнөөжээ.
Чисако Кахеки нь дотно харилцаатай байсан эрчүүдийнхээ хөрөнгийн өвлөж авахын тулд цианид уулгаж хорлуулдаг байсан байна.
Алуурчин эмэгтэйг 2014 онд саатуулагдаж байсан бөгөөд хэргийг мөрдөх явцад олон хүний аминд хүрсэн нь тогтоогджээ.
Г.Нараа