Африкийн 26 сая хүн амтай Сомали угсаатны бүлгийн нийслэл хот Могадишуд өнгөрөгч бямба гарагт болсон бөмбөг дэлбэрэлтийн улмаас 230 гаруй хүн амиа алдаад байгаа талаар цагдаагийнхан мэдээлжээ. Зочид буудлын хаалганы ойролцоо болсон уг халдлагаас болж шархдагсдынтоо ч их байгаа аж. Энэ нь 2007 онд Исламын ал-Шабаб бүлэг террорист халдлага хийж, үймээн самуун дэгдээснээс хойшхи энэ хотод болсон дараачийн дайралт болоод байна.
Ерөнхийлөгч Мохамэд Абдуллахи уг үйлдэлд ал-Шабаб бүлгийг буруутгаж, жигшэм үйлдэл хэмээжээ. “Ахан дүүсээ, энэ хэрцгий үйл явдлыг тэд ажлаа хийж байсан энгийн иргэдийг байгаа болгож хийлээ” гэдгийг нэмж хэлэн гурван өдрийн гашуудал зарлалаа.
Бүтэн сайн өдрийн өглөө цугларагсдын дунд алга болсон гэр бүлийнхэнээ хайхаар ирсэн хүмүүс байжээ. BBC-ийн Сомали дахь сурвалжлагч “Safari” зочид буудал бүхэлдээ нурсан бөгөөд толгойдоо улаан туузтай эсэргүүцэгчид жагсаж эхэлсэн.
Африкийн “Union Commision”-ы ерөнхийлөгч Моусса Факи Махамат Сомалийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө эрчимтэй ажиллана гэдгээ хэлээд байгаа. Турк улсын зүгээс бэртсэн хүмүүст онгоцоор эм тариа болон эмчилгээнд шаардагдах зүйлс явуулах бөгөөд улсдаа хүлээн авч эмчилгээ, тусламж үзүүлнэ гэсэн. НҮБ-ын нарийн бичгийн дарга, генерал Антониа Гутэррэс энэ асуудалд авах арга хэмжээнд туслах болсон тухайгаа мэдэгджээ.
Б.Халиун