100 гаруй хэл судлаачийн хийж буй app-аар гурван долоо хоногийн дотор гадаад хэлээр ярьж сурах уу?

100 гаруй хэл судлаач хамтран дэлхийн хамгийн шилдэг гадаад хэл сурах аpp-ыг хийж байгаа талаар хэл сурах анхны аpp-ыг 2007 онд хийсэн “Babbel” компанийн сайтад мэдээлжээ. Одоогоор нэг сая гаруй хүн уг application-ыг хэрэглэх болохоо мэдэгдсэн аж. Гурван жилийн өмнө Матью гэгч залуу “Babbel”-ын гадаад хэлний цахим курсээрээ шагнал хүртсэн авъяаслаг 40 хэл судлаачийн багийн гишүүнээр ажиллаж байв. Тэдний баг одоогоор 100 гаруй гишүүнтэй болсон бөгөөд Бэрлинд оффистэй тэд өөр өөр гадаад хэлний цахим хичээлүүдийг гаргадаг юм. Матью багийнх нь гишүүд нэмэгдсэн болохоор гадаад хэлнүүдийг богино хугацаанд сургах шинэ төрлийн аpp-ыг хийх санаачлагыг гаргаж.

“Babbel”-ын аpp-аар хүмүүс Англи, Герман, Франц, Испани, Турк, Итали, Португал, Швед, Дани, Норвейг, Голланд, Польш, Орос болон Индонейз хэлийг сурах боломжтой бөгөөд багийнхан өөр хэлнүүд суулгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэдний гаргахаар зэхээд буй шинэ аpp-ыг ашиглан хоёр сарын хугацаанд коллежэд нэг семестрийн хугацаанд үздэг хичээлийг сурч дуусах бөгөөд нарийн дүрэм, үгийн сантай ажиллахын оронд амьдралд өргөнөөр ашигладаг харилцан ярианы хичээлүүдийг түлхүү агуулах болохыг хэлжээ. Унших, сонсох, бичих, ярих чадварыг хөгжүүлэх шинэ хэлбэрийн цогч сургалтанд нь цахимаар хичээллэхэд өнөөгийн завгүй хүмүүст тохирсон хэлбэрээр байх болно. Энгийн,ойлгомжтой хэлбэрээр зохиох уг app-ыг хийгч хэл судлаачидтай и-мэйлээр нь холбогдож санал, бодлоо солилцох ч боломжтой. “Babbel’-ынхан өнгөрсөн жил боловсролын салбарт шинийг санаачлагч компани гэсэн шагналыг хүртсэн юм.

 

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …