Хойд Солонгосын шоронгоос оргож нутагтаа ирсэн Чон Вук Пхе-г тагнуул гэж сэжиглэж байна

38dbd7fda42b4243bigАмьдарлынхаа талаас илүүг Хойд Солонгосын шоронд өнгөрөөсөн Өмнөд Солонгосын иргэн Чон Вук Пхе эх нутагтаа иржээ. Тодруулбал, 1972 онд Хойд Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан Өмнөд Солонгосын загасчин Хойд Солонгосын  шоронгоос оргон,  Сөүлд ирж чадсан байна. Тухайн үед алга болсон Өмнөд Солонгосын загас агнуурын хоёр хөлөг дээр нийт 25 хүн явж байжээ. Тэдний нэг нь би гэж  өдгөө 68 настай Чон Вук Пхе мэдэгджээ. Одоогоор Чон Вук Пхе Хойд Солонгосын шоронгоос яаж оргож, зугтаж чадсан болон 41 жилийн турш ямар нөхцөлд, хаана хоригдож байсан талаараа хараахан мэдүүлэг өгч эхлээгүй байгаа юм байна.

Сөүлийн Хулгайлагдсан иргэдийн гэр бүлийн холбооны төлөөлөгчийн мэдээлснээр үлдсэн далайчдын яасан  нь тодорхойгүй байгаа гэжээ.

Тэрээр хил дээр өөрийн цэргүүдэд буудуулчихгүйн тулд, Хятадаар дамжин орж иржээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын эрх баригчид Чон Вук Пхе шоронгоос яаж оргож ирсэн  болоод, үнэхээр Чон Вук Пхе мөн эсэхийг нягтлан шалгаж байгаа аж. Ингэж түүний намтарыг сайтар шалгах болсон шалтгаан нь тагнуул байж магадгүй хэмээн сэжиглэж буйтай холбоотой юм байна. Тэрээр  маш их турж эцсэн бөгөөд гар нь эвэршиж хатуурсан байдалтай байсан байна. Одоогоор Чон Вук Пхе гэрийнхтэйгээ уулзахаар сургийг нь гаргаж байгаа гэнэ.  Чон Вук Пхе “хэлэхдээ би тэнд үнэхээр их зовлон бэрхшээлийг амссан бас хүмүүсийн зовхийг харсан гэжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …