Оффшорын араас явсан сэтгүүлч амь насаа алджээ

Газрын дундад тэнгис Мальтад Дапне Каруана Гализиа гэх сэтгүүлч амиа алдсан хэрэг гарлаа. Тэрээр эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажилладаг бөгөөд Панамын бичиг баримтуудын араас мэдээлэл хайж байсан нь ийнхүү үхлийн шалтгаан нь болжээ. Гализиагийн хөтөлдөг блогт өдөртөө 400 мянга гаруй уншигч нэвтэрдэг бөгөөд оруулсан мэдээлэл нь нэлээд жин дардаг байж. Хамгийн сүүлд л гэхэд Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускат болон түүний туслахтай холбоотой оффшор мэдээллийн талаар мэдээлсан байна. Улмаар тэднийг Азербайжаны Засгийн газартай холбоотой авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн байдаг. Дапне Каруана Гализиа 14 хоногийн өмнө сүрдүүлэг авч байснаа цагдаад мэдэгдэж байж. Ингээд даваа гаригийн өдөр автомашиндаа суугаад дэлбэрч амь насаа алджээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …