China Evergrande компанийг үүсгэн байгуулагч Шу Жиа-Ин Хятадын шинэ баянаар тодорсон байна. Тэрээр өмнөх жилд жагсаалтыг тэргүүлж байсан Далиан Вандагийн эзэн Ван Жианлиныг хөрөнгийнхөө хэмжээгээр давж гарчээ. Ван Жианлин 23 тэрбум долларын хөрөнгөөрөө энэ жил 5 дугаарт бичигдсэн байна. Шинэ тэргүүн баян Шу Жиа-Ин Evergrande компаний 70 хувийг эзэмшдэг юм байна.
Харин Хятадын хамгийн баян эмэгтэйгээр 36 настай улсын цэцэрлэгт хүрээлэнгийн өв залгамжлагч бүсгүй Ян Хуй-Ян тодорчээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 24 тэрбум доллараар тооцогдсон байна. Энэ хөрөнгөөрөө Ян Хуй-Ян Хятадын хөрөнгөтнүүдийн жагсаалтын 4 дүгээрт бичигджээ. Мөн Хятадын техник технологийн зах зээлийн хүчирхэг бизнес эрхлэгч, Tencent-ийг үүсгэн байгуулагч Пони Ма шат ахиж 37 тэрбум долларын хөрөнгөөр 2 дугаарт орсон байна.
Түүнчлэн Алибабагийн үндэслэгч Жэк Ма 30 тэрбум долларын хөрөнгөөр 3 дугаарт бичигджээ.