Өнөө цагийн Орос болон барууны ертөнцийн харилцааг чухам хэрхэн нэрлэвэл зохилтой вэ? Хүйтэн дайн гэхүү? Эсвэл өөрөөр юу гэж хэлбэл болмоор юм бэ дээ. Ер ямар ч байсан эргэлзээгүй нэг зүйл гэвэл Зөвлөлт холбоот улс задарсны дараанаас буюу 1991 оны хэрэг явдлаас хойш Орос болон барууны харилцаа хамгийн доод түвшиндээ хүрсэн.
АНУ болон Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп амалсан нь баримттай зүйл бөгөөд энэ нь хоёр талын улс төрийн харилцаанд нааштай эерэг найдварыг төрүүлж байв. Гэвч “Америкийн сонгуульд Орос хутгалдан оролцсон” гэх цуу, гүтгэлэг болоод АНУ-ын зүгээс Сири дэх Башир Асадын дэглэмд пуужингийн цохилт өгсөн түрэмгий ажиллагааны улмаас энэ найдвар тасалдаж орхив. Трампын өөдрөг хандлагад тээг саад болж, Оростой харилцах харилцааг нь үл итгэх, гутранги хандлагатай болгож эргүүлсэн этгээдүүд бол Америкийн Батлан хамгаалах яамны сайд Джеймс Мэттиса, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастера нар юм. Тэднээс улбаатай энэхүү үл итгэсэн хүйтэн хандлага нь Орос, НАТО-гийн хооронд бараг шууд мөргөлдөөний байдлыг ч буй болгохыг үгүйсгэмгүй байна гэсэн ажиглалтыг барууны шинжээч Бечев хийсэн байна.
Гадаадын хэвлэлүүдэд хаа сайгүй л Оросын зэвсэгт хүчин болоод эвслийн хүчний давуу байдлын тухай сэдвийг хөндөж бичиж байна. НАТО Оросын дорнот хил рүү анхаарлаа хандуулж, тийшээ хүч төвлөрүүлэхийг хичээж байгаа нь энэ асуудлын хүрээнд үүссэн бэртэгчин маягийн зальхай буруу хандлагын нэг илэрхийлэл. Энд хурц мөргөлдөөн үүсэх учиргүй л дээ, алсдаа ч гэсэн адил. Өнөөдөр Орос хүчтэй байна. Чухам ийм учраас л Хойт атлантын эвсэлийнхэн Оросын хил рүү цэрэг зэвсгийн дэд бүтцээ ойртуулан байршуулах, нэг ёсны хариу арга хэмжээ авахад улайрч байгаа нь зайлшгүй.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин нэгэнтээ пост зөвлөлтийн орнуудын аюулгүй байдлыг хамгаалах, харилцан туслалцаа нягтралыг бэхжүүлэх гэрээний хүрээнд “цэцэгт хувьсгал”-д ямар ч үнээр хамаагүй няцаалт өгнө гэдгээ мэдэгдсэн, (эдгээр орнуудад Армен, Белорус, Казакстан, Кыргызстан, Тажикстан орж байгаа юм). Яаж тэр вэ гэвэл Орос улс өдгөө барууны хил залгаа болон хилийн ойролцоох улс орнуудтай хэлэлцээ үүсгэхэд бэлэн байгаа, гагцхүү энэ нь барууныхны сонирхлын гадна үлдэх нь магадтай тул нэлээд тууштай ажиллагаа шаардагдах биз. НАТО Оросын хил рүү мярааж, гэтэж байгаа нь ихээхэн эрсдэлтэй алхам юм. ОХУ-ын ерөнхийлөгч үүнийг тодорхой ойлгож байгаа бөгөөд хэрвээ ЕвроПРО (Европын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем) Оросын цөмийн хүчин чадлыг бууруулахад бүх анхаарлаа чиглүүлж байгаа бол түүнийг чанаржуулах хувилбаруудаар “хариу бэлэг” барих боломжууд бэлхнээ бий.
Барууны шинжээчид энэ тухай бултаж, булзалгүйгээр шууд мэдэгдэж байгааг хэвлэл мэдээллээс үзэж болно. Эндээс экспертүүдэд тодорхой болсон нэг асуудал гэвэл Орос барууны нөлөөний хүрээнээс тусдаа ангид байгаа нь ойлгомжтой хийгээд энэ нь ухаандаа “тун сэтгэл зовоом, харамсам асуудал” ажээ.
Яагаад тэр билээ? Тэдний санаагаар бол “Оросын түрэмгийллийн золиос” болж буй Балтийн гурван улсыг хамгаалах” гэдэг зохиомол халхавч байх ёстой аж. Энэ бол тэдгээрийг хамаатуулан “эзлэх” гэсэн 1940 оны гаж, өвчтэй санаархалаас улбаатай зүйл. Одоо тэгвэл Крымын орос хэлтэн ард түмнүүд (улс орнууд) тухайлбал Эстони, Латвид тулгарсаар буй “аюул занал – тулгамдсан асуудал” бол үүний бас нэг жишиг юм. Эдгээр орнуудын эвсэлд багтах шийдвэрийг НАТО ихэд сайшаан хөхиүлснийг гайхах зүйлгүй. Учир нь энэ явдал Оросын зах нутаг руу хаяагаа тэлж шилжих нэг баталгаа болж буй хэрэг. НАТО -гийн боловсруулсан төлөвлөгөө нь зөвхөн эдгээр улс орнууд руу нөлөөгөө шилжүүлэх, давж алхах төдийгөөр зогсохгүй, цаашид Орос руу түрэмгийлэх далд санаа агуулж байж болзошгүй шинж байдал ч илэрч буй. Юу гэвэл тэд Польшид бүлэг батальон оруулан байршуулав, улмаар 4000 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хэсгүүдийг эвслийн гишүүн арванзургаан улс оронд байршуулсан нь тун ноцтой асуудал. Германы зүгээс Литвэд, Канадаас Латви улсад, Их Британи Эстонид, АНУ Польшид тус тус цэргийн хүчээ төвлөрүүлж байна. Зэрэгцээд Варшавт болдог НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх гэсэн нэрийдлээр Румынд олон улсын баригад гэгчийг ногоон гэрлээр оруулахаар шийдсэн ба үүнд Польш, Болгар, Турк, Канад, АНУ, Нидерланд, Германи хамрагдаж байна.
Тэгсэн хэрнээ АНУ-ын зүгээс “Балтийн орнуудыг Оросын аюул заналаас хамгаалах” гэсэн үлгэр домгийн юм зохион, түүнийгээ үнэмшилтэйгээр гингэнэн үглэж, Латви, Эстони, Польшийн Засгийн газраас хүсэлт тавиад байгаа юм шигээр худал цуурхал тараах замаар эдгээр орнуудад нөлөөгөө тогтоох ажиллагаанд улайрсаар байна. Тэрээр баллистик пуужингийн газар дээрх бааз мөн МК 41- “Иджис –Эшор” хэмээх пуужинт зэвсгийн цогц байгууламжыг Польш болон Румыны нутаг дэвсгэрт байршуулах, агаарын цохилтыг удирдах нисгэгчгүй аппаратын тусламжтайгаар хэрэглэгдэх “Першинг -2” сонгодог пуужингийн газар дээрх баазыг мөн тус улсуудын нутагт байршуулан, туршихад чиглэгдсэн техникийн судалгааны ажлууд явагдаж байгаа нь Орос болон АНУ-ын хоорондох (ДРСМД)-г (дунд болон алсын тусгалт пуужингаас сайн дураар харилцан татгалзах гэрээ) ноцтой зөрчиж буй хэрэг юм. Оросын зүгээс гэрээний болзлыг яг, таг сахин биелүүлж байгаа атал Цагаан ордны зүгээс үүнийг үл хэрэгсэн, гэрээгээ биелүүлэхийн төлөө огтхон ч хүчин чармайлт гаргахгүй байгаа нь АНУ болон НАТО-гийн зүгээс Европт хийгээд Оросын хилийн орчимд өөрийн цэрэг зэвсгийн хүчийг бий болгох гэсэн улайрсан, увайгүй үйлдэл явуулж буйгийн тод илрэл хэмээн ОХУ үзэж, энэ үйлдэлдээ гэмших ёстой гэдгийг сануулсаар байгаа.
Эндээс нэг асуулт ургаж байгаа нь үнэхээр НАТО Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх асар уудам газарт байрших боломжтой Оросын цэргийн хүчний төлөө хариуцлага үүрэх шаардлагатэй гэж үү? Хойд Атлантийн эвсэл ийшээ шууд довтолгоо хийхдээ хүрвэл гурав дахин их хүч хэрэгтэй болно. Үүнээс гадна Путины хэлсэнчилэн “Орос одоо Крымд хана хэрэм болж хувирсан”. Тэнгисийн эрэг орчмын батлан хамгаалах цэргийн хүчин өдгөө стратегийн зориулалтын агаарын хүчинтэй нэгдэн хавсарч (бөмбөгдөгч онгоцны экипажууд) хүчин чадлаа үлэмж зузаатгаж байна. Юуны түрүүнд Хар тэнгис дэх пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчин илүү давуу байдалтай болсон гэдгийг тооцож үзэх нь зөв биз.
Гэлээ ч НАТО Путинд янз бүрийн байдлаар өдөөлт үзүүлэхээ зогсохгүй түүний дээрх мэдэгдлийг үгүйсгэх санаархалаа үргэлжлүүлсээр байна. Энэ ноцтой байдлын тухайд барууны хэвлэл мэдээлэл яагаад дүлий дүмбэ оргиод байна вэ? Балтийн тэнгис, Баренгийн тэнгис, Норвегийн тэнгисийн усан боомтуудад байрлаж буй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин (ВМС США) пуужин эсэргүүцэгчээр зэвсэглэж, Хойт болон Хар тэнгист өдөөн хатгалга явуулах болсонд Оросын зүгээс хариу арга хэмжээ авах боломжтой гэдгийг урьдчилан сануулаагүй гэж үү? Ичсэндээ энэ тухай юу ч дуугарахгүй Оросыг үндэслэлгүй шүүмжилж суухын оронд өөрийн батлан хамгаалах бодлогод анхаарал тавьж Хар тэнгисээс Баренгийн тэнгис хүртлэх цэргийн хүчээ татаж Арктикд төвлөрүүлэх нь өлзийтэй шүү дээ.
Тэнд яах аргагүй түгшүүртэй, тайван биш нөхцлийг үүтгээд байна гэдгийг ажиглалт судалгаа хийсэн олон шинжээчид хэлж байна. Америк болон түүний холбоотнуудын усан болон агаарын цэргийн онгоцуудыг Балтийн эрэг хийгээд Хар тэнгист байршуулах, түүнчлэн агаарын довтолгооны орон зайг эзлэх зорилготой НАТО-гийн үйл ажиллагаанд ОХУ-ын зүгээс хариу арга хэмжээгээ ч авсан. Уг ажиллагааг удирдагчдын төлөвлөгөө гэвэл “Эстон дахь хүний хулгай”-н гэмт хэргийг хазаарлах, гэнэтийн сургууль хийх (хээрийн сургууль), довтлгоо хийх, түүгээр ч зогсохгүй Балтийн орчимд цөмийн цохилт өгөх” явдал. Дэлгэрүүлж гүйцээсэн зургаараа бол Калинанград муж болон Литва Польшийн хооронд цөмийн “Искандер” пуужин байршуулах явдал ч үүнд багтана. Тэдний зохион тархааж буй мэдээллээр бол Орос улс Финлянд болон Шведийг төвийг сахих түүнчлэн НАТО-д элсэхээс татгалзахыг тулган, зааварлаж, заналхийлж байгаагаас гадна Беларусын нутаг дэвсгэрт агаарын цэргийн баазаа байгуулахаар дарамт үзүүлж байгаа гэх. Зохиогчид үнэхээр хачирхмаар зохиомж дэвшүүлсэн байгаа биз. Иймэрхүү ямар нэг санаа хэзээ ч, хаанаас ч гараагүй байхад тэр шүү дээ. Тэрчлэн Оросууд Эстоны хил орчмын хотуудын иргэдийг Дорнот Украйны явдал шиг бослого, хөдөлгөөнд турхиран өөгшүүлж, эмх замбараагүйд уруу татаж байгаа гэнэ. (Ээ бүү үзэгд) чухам ингэх юм бол НАТО, Оросын хооронд шууд дайн, мөргөлдөөн үүснэ биз !
Бечев хэлэхдээ “Оросын түрэмгийлэл гэж яриад байгаа зүйлд өөрийн хүрээ хязгаар бий. Үнэндээ бол Оросын аюул заналаас хамгаалах гээд байгаа зүйл “хэтрүүлсэн цуу шуугиан” л юм” гэсэн бол Праг дахь Олон улсын харилцааны институдаас Марк Галеоти тэмдэглэхдээ “энэ асуудлыг үнэмшилтэй болгох тусам өөрийнх нь улс төрийн нөлөө төдий хэмжээгээр өснө гэдгийг Путин тооцоолж байгаа” гэжээ. Өнөөдөр хаанахын иргэд олон түмэн эвслийн асуудлыг сайтар ажиглаж харж байна яг тэнд аюул заналхийлж, Орос улс өөрийн дотоод асуудлаар НАТО-тай сөргөлдөх байдал үүсч байна. Харин Путин энэ байдлаас эмээхийн оронд Дорнот Европ эсвэл бүүр барууны ертөнцийг “хөзрийн тавил” болгон ашиглаж байх шиг.
Түүнээс гадна Москва хэсэг хугацааны тэр тусмаа (2014 оны 3 сарын жаварт хүйтэн харилцаан)-аас хойш түр завсарласны дараа Хойт Атлантын эвсэлтэй шинэ агуулгатай яриа өдөх болов. Саяхан генерал Петр Павел, НАТО-гийн цэргийн хорооны дарга генерал Валерий Герасимовтай утсаар ярилцсан ба “хэрэгжүүлэх шаардлагатай зүйл гэвэл хүсмээргүй хямралаас зайлсхийж, хяналтан дороос гарахыг чухалчилах явдал биш үү” хэмээн сануулжээ. Шинжээчийн үзэж байгаагаар бол Оросын үйл ажиллагаа одоо батлан хамгаалах асуудлын тухайд зааг, ангал бүхий сул хэсгийг (улс орон) НАТО-гаас сугалж авахад чиглэгдсэн арга барилтайгаар үргэлжилж байна гэжээ.
Гэхдээ Оросын эсрэг чиглэгдсэн олон зүйл хязгаарлалт, хаалт саадыг мартаж, үл хэрэгсэхийн аргагүй л дээ. Эдийн засгийн хүндрэлээс болж батлан хамгаалахад зориулагдах зардлаа хэдийнээс танаж, хязгаарлах болсон гэх мэт. Зэвсэгт хүчний хувьд шинэ эргэлт хийх зорилго бүхий хөтөлбөрийнх нь хурд саарах болсон тухайд ч дүн шинжилгээ хийх хэрэгтэй байх. Сүүлийн үеийн бас нэг чухал асуудал гэвэл 2018 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Путин “заавал ялна”, тэр хэзээд “тэмцлийн тулах хүч” байх болно, гэсэн уриалгууд хүчтэй явагдах болсон нь түүний удирдах чадал сулраагүй, ард түмний урам зоригийг сэргээсээр байгаагийн илрэл болов уу. Өнөөгийн нөхцөлд шинжээчдийн ажигласнаар Оросын анхаарлын төвд байгаа хамгийн гол асуудал бол олон улсын улс төрийн бодлогын талбарт үнэн шудрага байдал хэзээ төлөвших вэ гэсэн хүлээлт юм.ОХУ болон НАТО-гийн харилцаан дахь хурцадмал байдал өдрөөс өдөрт нэмэгдэх төлөвтэй байсаар байна. Америкийн болон НАТО-гийн цэргийн хүчний хоёр онгоц ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Хар тэнгис, Баренгийн тэнгис, түүнчлэн Балтийн бүс нутагт тагнуулын нислэг хийж байсан нь илэрсэн. Барууны сайтуудад энэ тухай мэдээлэхдээ “Интерфакс”-ын мэдэгдэлийг үндэслэн, Сицилийн Сигонел дахь агаарын цэргийн баазаас ниссэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний, далайн довтолгооныг эсэргүүцэх эргүүлийн Р-8 А “Poseidon” онгоц, Севастополийн өмнөд, хойт хэсэгт эргүүл хийж явсан гэж бичичгээсэн. Гэтэл сайх (хоёр дахь) онгоц бол АНУ-ын агаарын цэргийн хүчний стратегийн тагнуулын зориулалтын RC-135U онгоц байсан ба Их Британи дахь Милденхоллын агаарын баазаас Оросын Мурманск мужийн хил орчим дахь тэнгисийн бүсд тагнуулын даалгавар гүйцэтгэхээр ниссэн байдаг. Харин гурав дахь онгоц бол НАТО-гийн онгоц. Латви, Литви улсын нутагт хамаарах агаарын орон зайнаас ОХУ-ын Калинанград мужийн орчимд тагнан судлахаар ниссэн, AWACS (Airborne Warning and Control System) – (агаарын орон зайг ажиглан хянах), алсын зайн радио долгионыг ажиглах зориулалт бүхий онгоц байв. Түүнээс гадна урьд нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний усан тээврийг хянах, эргүүлийн зориулалтын (противолодочний) Р-8А “Poseidon” онгоцоор Крымын өмнөд эрэг хавиар тагнуулын нислэг хийсэн явдал гарсан. Энэ юуны учир вэ? Энэ бүхэнд Орос дуугүй тэвчих ёстой гэж үү? Хэрхэвч үгүй !
Хүйтэн хандлага сөргөлдөөний шинжтэй бас нэг шинэ мэдээлэл гарч ирсэн нь НАТО-гийн орнуудын парламентийн чуулганы шугамаар хийгдсэн Шпицбергений семинар дээр ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хандаж (Российском МИДе) “өдөөн турхирагч” гэсэн нэр, хоч тохсон явдал. Энэ талаар гадаад харилцааны байгууллагын цахим хуудсанд зохих мэдэгдэл гарсан. 1920 оны Шпицбергений баримт бичгийг гаргахад оролцсогдын үндсэн зарчим нь дэлхийн улс орнууд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, сайн хөршийн харилцаагаар хамтран оршихыг чухалчилсан зарчим байсан гэдгийг Москвагийн зүгээс сануулж байгаа. Өнөөгийн НАТО-гийн “дамжаа”-ны бодлогыг шинжвэл Оросыг хавчиж, хазаарлахын зэрэгцээгээр Шпицбергений “далбаан дор” манай улсын хил орчмын бүсд ойртуулан, цэрэг дайны бэлтгэлээ туршин төвлөрүүлэх, түүний ивээл дор уг бүсд цэрэг, улс төрийн бүтэц (блок) бий болгохоор зүтгэж буй, урьд үзэгдээгүй, ёс зүйгүй авирлал” хэмээн “Лента.ру”-д нийтлэснийг энд эшлэе.
Тийм асуудал байхгүй байсан арктикийн бүс нутагт Хойт атлантын эвслийн шийдвэрээс улбаатай холион бантан, түгшүүрт байдал нэмэгдэв. Хойт Европын улсууд энхүү харшил, зөрчилдөөн, хорсол занал, хурцадмал байдлыг аль болох удаашруулах сонирхолтой байгаа хэмээн дипломатууд итгэсээр байна. НАТО-гийнхан Европд Оросын эсрэг хандсан үзэл санааг аль болох даамжруулах хувилбар аргуудыг хэрэглэсээр байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аль эртнээс мэдээлж ирсэн. Үүний нэг хэлбэр нь “Summer Shield 14” хэмээх хээрийн сургуулийг Латвид хэдэнтээ зохион байгуулсан явдал, Орос хэлтэн (Орос хэлээр ярьдаг) хүн амын олонхи хаана байна тэнд нийгмийн зөрчилт хүчин зүйлсийг бий болгож байгаа хэрэг. Тэрээр Балтийн бүгд найрамдах улс болон Польшид байсан эвслийн цэргийн батальоны байршлыг тэлэх арга хувилбарыг (манёвр) долоо хоног бүрийн эцсээр явуулах ажиллагааг бас эхлүүлжээ. Тэд “Крымын зохиомж” гэгчээ Балтийн орнуудад явуулахаар урьдаас тооцоолсон байв. Энэ зохиомол шалтгаанд нь цэрэг зэвсгийн боломжоо хязгааргүй бэхжүүлэх санаархал нуугдаж байгаа хэрэг. Тунгааж үзвээс зэвсэглэлээр хөөцөлдөх явдал, хүйтэн дайны шинж төлөв өдрөөс өдөрт даамжирсаар зөрчлийн гүнзгий шатанд шилжих эрсдэл хаяанд иржээ.
Бүү үзэгд ! ноён Бечев чухам юу бичиж орхив, НАТО-гийн энэ будилаан самуунууд ямар нэг өдөөн турхиралтын зорилготой юу, эсвэл Оростой шууд цэргийн мөргөлдөөн үүсгэхэд чиглэгдсэн ажиллагаа юу? Алин боловч тэдэнд ч, бидэнд ч айдас авч ирэх таагүй үзэгдэл билээ.
Тайлбар үгүүллийг бэлтгэсэн
Олега ЧУВАКИНА (topwar.ru-гийн мэргэжилтэн)
Дмитрий СОКОЛОВ (сэтгүүлч)
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ