Хятадын “McDonald’s” нэрээ өөрчилсөн нь олон үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулав

Хятадын үйлчлүүлэгчид “McDonald’s”-ын нэрийг “Майданлао” хэмээн нутагшуулсан. Харин саяхнаас уг компанийнхан Хятад дахь нэрээ “Жинонмэн” буюу “Нуман алтан хаалга” гэж өөрчилсөн нь олон үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулжээ. Нутгийнханд энэ нэр тавилгын дэлгүүрийн нэр шиг санагдсан аж. Харин олон хүнд шинэ нэр нь хуучны цаг үеийг санагдуулж байгаа гэнэ. Барууны зарим том компанийн нэр Хятадад нутагшуулсан нэрээр олон жилийн турш танигдсаар ирсэн байдаг. Жишээ нь “Кока Кола”-г “Кэ коу кэ лэ” хэмээдэг байна. Энэ нь амттай агаад зугаатай гэсэн утгатай аж. Америкийн онлайнаар богино хугацаанд байр түрээслүүлдэг “Airbnb” компанийг харин “Айбиеин” буюу “Бие биенээ хайраар угтъя” гэсэн нэрээр нь нутгийнхан мэддэг. Гэхдээ зарим хүнд ингэж нэрлэсэн нь таалагддаггүй бөгөөд дуудлага нь хүнд үг гэж үздэг байна. “MsDonald’s” Хятадад 1990 онд орж иржээ.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …