Ерөнхийлөгч Доналд Трамп, Жон Кеннедигийн аллагын талаарх хавтас дахь 2,800 бичиг баримтыг ил болгохыг тушаасан байна. Нөгөөтээгүүр үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим өөр бичиг баримтыг нууцалсан хэвээр үлдээжээ. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд суудалдаа сууж 1963 онд улс төрийн аллагын золиос болох хүртлээ албаа хашиж байсан юм. Түүнийг Техас мужийн Даллас хотод 54 жилийн өмнө Лий Харвей Освалд гэгч буудан хороосон. 1992 онд “Үндэсний Конгресс” уг хэрэгтэй холбоотой 5,000 орчим хуудас бичиг баримтыг 25 жилийн дотор нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Ерөнхийлөгч Трамп 2,800 бичиг баримтыг нийтэд харуулахыг тушааснаар нийт бичиг баримтын 90 гаруй хувь нь ил болж буй хэрэг аж. Эдгээрийг “Үндэсний Архив”-ын газрын веб сайтаар харуулна.
Лий Харвей Освалд гэж хэн байв?
Америкийн усан цэрэг байсан тэрээр тухайн үеийн “Зөвлөлт Холбоот Улс”-д 1959-1962 оны хооронд амьдарсан. Өөрийгөө Марксист үзэлтэн хэмээсэн тэрээр “Минск” радио, телевизэд ажилладаг байсан аж. Кеннедиг хороохоосоо хоёр сарын өмнө Мексик хот дахь ЗХУ болон Кубын элчин сайдын яаманд очсон болох нь илэрсэн юм.
Б.Халиун