В.Путин ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэхийг үүрэгдэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа дайнд оролцсон ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэх шаардлагыг тавьжээ. Кабинетын гишүүд өнгөрөгч лхагва гариг ээлжит хурлаа хийсэн. Хурлын үеэр Путин эхний ээлжид ахмадуудын бүртгэл, тэдний тэтгэврийн талаарх индексжүүлсэн мэдээллийг нарийн болгохыг тушаасан.

Үүний дараа нэмэгдүүлсэн тэтгэврийг тогтмол олгож байх хуваарийг гаргахыг сануулжээ. Мөн цагдаа, харуул хамгаалалтын албаныхан, гал сөнөөгчид зэрэг бусад зарим албан хаагчдын цалинг нэмэх талаар хэлэлцжээ. Сангийн сайд Антон Силуанов тэтгэвэр нэмэх хангалттай төсөв байгааг хэлсэн. 2018 онд нэмэгдэлтэй тэтгэврийн төсөв нийт 3.07 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.

 


Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …