АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг олон орны иргэдэд олгодог Ногоон карт сугалааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үзжээ. Тухайлбал Нью-Йорк хотод халдлага гарсны дараа ийм мэдэгдэл хийхэд хүргэжээ. Уг хэргийг узбек гаралтай С.Сапов гэгч үйлдсэн. Тэрээр 2010 онд АНУ-д ажиллаж амьдрах эрх бүхий Ногоон картны сугалааны азтанаар тодорч тус улсад очсон байдаг. Нью-Йорк хотод болсон халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сугалаат хөтөлбөрөөс аль болох хурдан хугацаанд ангижрах хэрэгтэйг сануулан Сенатын танхимаар уг асуудлыг хэлэлцүүлэх болно гэж мэдэгджээ.
Тэрбээр твиттерт жиргэхдээ Ийм азтан тодруулах замаар цагаачдыг хүлээн авахын оронд тодорхой шалгууртай, ур чадвартай чанартай иргэдийг хүлээж авах бодлого хэрэгтэй гэв.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …