Япончууд тамхидалтын эсрэг ухаалгаар тэмцэж эхэллээ

 Японы нэгэн компани тамхи бага татсан ажилчдаа урамшуулах үүднээс өвөрмөц санааг сэджээ. Тухайлбал тамхи татдаггүй ажилчдаа, тамхи татдаг ажилчдаасаа зургаан хоног илүү амрааж байх шийдвэрийг тус компани санаачилжээ. Ийм маягаар тамхидалттай тэмцэх болсныг “Piala inc” компанийн хэвлэлийн төлөөлөгч Хиротима Мацушита хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзэхэд Япон хамгийн бага тамхидалтдай орны нэг гэж үзжээ.
Өнгөрсөн долдугаар сард Токио хотын дарга Юрико Коике 2020 оны Олимпын наадмыг угтаж, Японы нийслэлийн бүх олон нийтийн газарт тамхи татахыг хориглох төлөвлөгөө гаргаж байв.
Анх энэхүү санааг гаргахын өмнө тус компанийн ажилчид өдөрт тамхилахын тулд доод тал нь 15 минут зарцуулдаг гэсэн судалгааг гаргажээ. Тиймээс өдөрт зарцуулсан 15 минутыг жилийн эцэст амралт хэлбэрээр олгохыг санаачилсан байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …