Техасын сүмд 26 хүний аминд хүрчээ

Бүтэн сайны цугларалтын үеэр АНУ-ын Техас мужийн сүмд галт зэвсэг нээж 26 хүний аминд хүрч, 20 хүнийг гэмтээсэн явдал гарчээ. Техасын Sutherland Springs хотод байрлалтай уг Баптист сүмд болсон үйл явдлын хохирогчид 5-72 насныхан байсан.

Буутай этгээд 26 настай Дэвин Патрик Келлийг сүмийн хавиас машин дотроос нь олсон бөгөөд тэрээр өөд болсон байж. Дэвид 2014 онд Америкийн Агаарын Цэргийн Хүчнээс халагдсан бөгөөд уг хэргийг үйлдэх болсон шалтгааныг нь одоогоор тогтоогоогүй байгаа.

Сүм рүү дайрсныхаа дараа гарч явахад нь нутгийн нэг иргэн түүн рүү винтов буугаар буудаж эхэлсэн ба Дэвид барьж явсан буугаа хаяж машин руугаа зугтжээ. Түүний машинаас хэд хэдэн зэвсэг олсон агаад үхлийн шалтгааныг нь яг тогтоогоогүй байгаа.

Өнгөрөгч ням гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мужийн захирагч Грегори Эббот “Энэ бол Техасын түүхэнд гарч байгаагүй хэрэг.” гэсэн. Сүмийн пастер Франк Помероё “ABC News”-т “Буудуулсан хүмүүсийн дунд 14 настай миний охин Аннабелль байсан” хэмээж.

Ноён Помероё тухайн үед Оклахома мужид байсан аж. Азийн орнуудад айлчлал хийж байгаа ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ нь зөвхөн буу зэвсгийн хэрэг биш бөгөөд манай оронд сэтгэцийн асуудалтай олон хүн байна ” хэмээжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …