Йемен улсын хилийн ойролцоо Саудын Арабын ханхүү нисдэг тэрэгний осолд орж өөр долоон хүний хамт амь эрсэджээ. “Ханхүү Мансур бин Мукрайн Асир мужийн Засаг даргын орлогч зэрэг хэд хэдэн томоохон албан тушаалтны хамт зорчиж явсан” хэмээн “Al-Ikhbariya” телевиз эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн аж.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Уг хэрэг Саудын Арабын агаараас харвах баллистик пуужин руу Йемений босогчид гал нээснээс нэг өдрийн дараа болжээ. Одоогоор зэвсэглэлт “Houthi” бүлэглэлийг галыг нээсэн гэж үзээд байна.