Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин Америкийн цэргийн баазад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг биечлэн угтан авчээ. Мүн Жэ Иний Д.Трампт барьсан энэ “гэнэтийн бэлэг” нь АНУ болон Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн 60 жилийн хугацаанд ямар түвшинд хүрч бэхэжсэнийг илтгэн харууллаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр бага үдийн үед Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 70 орчим км зайтай орших Пёнтэк хот дахь Америкийн “Осан”-ы агаарын цэргийн хүчний баазад газардсаныхаа дараа тус хот дахь “Хамфрис”-ын цэргийн баазаас хоёр өдрийн айлчлалаа эхлүүлсэн юм. Мүн Жэ Ин урьдчилан мэдэгдэлгүйгээр “Хамфрис”-ын цэргийн баазад очин АНУ-ын төрийн тэргүүнийг угтан авсан байна.
Хөх ордноос гаргасан мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп бидний урилгаар “Хамфрис”-ын цэргийн баазад зочилж байгаа учир Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус баазад очих шийдвэр гаргасан” гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг өнөөдөр үдээс хойш Хөх ордонд хийх юм.
Эх сурвалж:montsame.mn