Япон хамгийн сайн цаг барьдаг улс орнуудын нэг. Саяхан галт тэрэгний компанийн галт тэрэгнүүдийн нэг нь хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөн аж.
Тодруулбал нийслэл Токиогоос Цукуба хот руу 09 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой галт тэрэг 09 цаг 44 минут 20 секундэд хөдөлсөн байна. Компанийн зүгээс зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн.
Тэд цагийн хувиараа сайн нягталж хараагүйгээс уг явдал болсон гэж хэлжээ. Минами Нагарейяама буудлаас хөдөлсөн уг галт тэрэгний зорчигчдоос гомдол ирүүлээгүй. Японд галт тэрэгнүүд хөдлөх ёстой цагаасаа зөрөх явдал бараг байдагүй ажээ.