Филиппин улс авлигатай үр дүнтэй тэмцэхгүй бол санхүүжилт авах боломжгүй

Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн засаглал Мянганы сорилтын сангаас үргэлжлүүлэн санхүүжилт авахын тулд авлигатай тэмцэж буй хүчин чармайлтаа АНУ-д батлан харуулж, ятгах шаардлагатай тулгараад байна. 2016 оны 5 дугаар сард эхний таван жилийн 434 сая ам долларын буцалтгүй тусламж дуусгавар болсон юм. Тус сангаас Филиппиний талаар хийсэн дүгнэлтдээ авлигатай үр дүнтэй тэмцээгүйн дээр хар тамхины дайн нэрээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдлээс нь болж буцалтгүй тусламжийг шинэчлээгүй хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Дутерте АНУ болон Ерөнхийлөгч Барак Обамаг авлига тэмцэх, хүний эрхийг хамгаалах талаар шүүмж хэлснийх нь төлөө доромжлон харааж, АНУ-тай цэрэг, эдийн засгийн харилцаагаа тасална хэмээн мэдэгдэж байсан.

Ерөнхийлөгч Дутертегийн хэвлэлийн төлөөлөгч нар Филиппинд Мянганы сорилтын сангийн тусламж нэн шаардлагатайг дурдаад, тус улсын авлигатай тэмцэж, сайн засаглал бий болгохын төлөө гаргаж буй хүчин чармайлтыг Сангаас бүрэн харгалзаж үзэлгүй дүгнэсэн хэмээжээ. Ерөнхийлөгч Дутерте авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтнуудыг халсан, төрийн байгууллагуудыг мэдээллээ олон нийтэд ил болгохыг зарлигдсан, иргэд авлигын хэрэг мэдээлэх шууд утас ажиллуулж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна. Гэвч энэ талаар бодитой мэдээлэл байхгүй байгаа юм.

Түүнчлэн Ерөнхийлөгч Дутерте өөрөө Прокурорын байгууллагад авлигын хэргээр шалгагдаж буй нь Мянганы сорилтын сангийн санхүүжилт түр зогсоход хүргэх шалтгаан болжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …