Пак Гын Хэ шүүх хуралдаанд очихоос татгалзав

Энэ оны гуравдугаар сараас хойш хорионд байгаа Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнөөдөр түүний авилгын хэргийг шүүх шүүх хуралдаанд очихоос татгалзжээ. Тэрээр Сөүл хотын Цагдан хорих төвд тайлбар мэдэгдэл хүргүүлсэн байна. Хорих төвөөс түүний өмнө нь ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсныг харгалзан үзэж хүчээр аваачихгүй болсон талаар бичиг шүүхэд хүргүүлсэн. Төд удалгүй шүүхээс түүний хэргийг шүүх ажиллагааг удаан хойшлуулахгүй гэсэн мэдэгдэл ирсэн байна. Түүнчлэн Пак Гын Хэ өөрийн биеэр ирэхгүй байсан ч товлосон өдөр шүүх ажиллагааг явуулах болохыг мэдэгджээ.

 


Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …