Mount Agung volcano erupts as seen from Besakih Temple in Karangasem, Bali, Indonesia on November 26, 2017. REUTERS/Johannes P. Christo

Индонезын Бали арлын Агун галт уул идэвхжиж онцгой байдал зарлажээ

Индонезын Бали арлын Агун галт уул сүүлийн үед идэвхжиж эхэлсэн ба Засгийн газраас онцгой байдал зарласан байна. Одоогоор нисэх онгоцны буудлыг хаасан бөгөөд хэдэн 1000 жуулчны нислэг саатаад байгаа. Галт уулаас дээш 3,400 метр хар утаа суунаглаж, ойр орчинд нь үнс нурам сацарсаар байна. Удирдлагууд ард иргэдийг галт уулын хэсгээс холдохыг сануулж байгаа. Оройн цагаар галт уулын дээд хэсгээс халуун хайлмаг оргилж харагдаж байгаагаас үзвэл ойрын үед дэлбэрэлт болох магадлал тун өндөр аж.

Маргааш өглөө нислэгүүд явж эхлэх ба нутгийн ардууд маск хэрэглэж байна. Дэлхийд алдартай аяллын бүс болох Бали арлын уг галт уул идэвхжиж эхэлснээс хойш аялал жуулчлал багассан. Жуулчдын тоо багассанаас одоогоор 110 сая ам долларыг алдаад байгаа гэсэн тооцоо гарчээ. Агун галт уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрч 1000 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …