Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг ОХУ дэмжиж ажиллана

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз ба Ханхүү Мохаммед бин Салманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Тус сангийн дарга Кирил Дмитриев “Энэ алхам Саудын Арабын Вант Улсыг нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ манай хоёр орны эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн хэлжээ.

Энэ сард Саудын Араб нь том хэмжээний авлигын хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар хааны гэр бүлийн 11 гишүүн, одоо ажиллаж байгаа 4 сайд болон өмнө нь ажиллаж байсан хэд хэдэн сайдыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн тус улсад 100 тэрбум гаруй доллар авлигын замаар завшигдсан болохыг тогтоогоод байна. “The New York Times” сонинд Саудын Арабын Ханхүү Мохаммед бин Салманы мэдээлснээр 2015 оны эхээр Хаан Салман бин Абдул Азиз дээд түвшин дэх авлигын хэргийн талаар мэдээлэл цуглуулах үүрэг өгсөн бөгөөд үр дүнд нь 200 гаруй хүний нэрс ил болсон байна. Одоогоор авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа хүмүүс бүгд шүүх хурлаас өмнө хөрөнгөөсөө буцаан өгөх зэргээр хэргээ шийдвэрлүүлэхийг илүүд үзэж байгаа ажээ.

Эх сурвалж:АТГ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …