Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

Liu Yifei and Mulan

Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх 2019 онд үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байна. Харин гол дүрд тоглох Кристофер Лю нь 2008 онд “Хориотой хаант улс”, 2017 онд Николас Кейжтэй “Outcast” зэрэг кинонд тоглож байжээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …