Хятадын улс төр, хэрэгцээтэйг нь дэвшүүлж, хэрэгцээгүй гэж үзсэн хүнээ арчин хаядаг

expert_816_045-1Хятадын Коммунист намын гишүүн Бо Силайн эхнэр, Нил Хейвудийн амийг бүрэлгэсэн хэргээр цаазын ял аваад байгаа. Үүний дээр түүнийг улс төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа хээл хахууль, авлига авч эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр шүүхэд дуудагдсан.

Коммунист намынхан Чунцины намын бага хурал хийж Бо Силайтай холбоотой шившигт явдал Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж үзсэн юм. Тус хотын намын хорооны шинэ дарга Чжан Дэзя Си болайг хатуухан шүүмжилж түүнийг гэмт хэрэгтэн, ийм хүн намд байх ёсгүй хэмээн үзсэн юм.

Британийн бизнес эрхлэгчийн хүн амины хэргийг тойрсон шуугианы улмаас Хятадын Чунцин хотын Коммунист намын дарга асан Бо Си Лай намаасаа хөөгдсөн юм. Бээжингийн эрх баригчид Бо Силайн Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнчлэлийг зогсоосон явдал тухайн үед ихэд нэр хүндтэй байсан улстөрчийн карьер дуусаж байгааг илтгэжээ. Тэрбээр шаргуу, хөдөлмөрч нэгэн бөгөөд Хятадын дараагийн томоохон удирдагчид хүртэл нэрлэгдэж байсан юм. Тэрээр одоо Хятадын улстөрчдийн шоронд байгаа бөгөөд шоронгоос аавдаа бичсэн захидалдаа Бо Силай “би улс төрийн компанит ажлын золиос боллоо. Энэ шорон болоод худал хуурмаг гүжирдлэг намайг буруутан болгож чадахгүй… би өөрийнхөө нэр хүндийг   цэвэрлэнэ” гэж тангарагласан байжээ.

 Түүний аав Хятадын хувьсгалын баатар Бо Еибо юм. Өдгөө 64 настай Бо силайн захианаас “намайг буруутан болгосон хүнээс хариугаа заавал авна” гэсэн далд утга илэрхийлэгдэж байжээ.

Хятадын улс төр, нам бодит эрх мэдэлдээ түшиглэж хэрэгцээтэй нэгнээ дээш нь гаргаж, хэрэгцээгүй гэж үзсэн хүнээ улс төрөөс арчин хаядаг хатуу зарчимтай. Улс төр  болоод намын эрх мэдэлтнүүдийн хувьд нөлөөгөө тэлэх далдуур өрсөлдөөн үргэлж явагдаж ирсэн.

Бо Силайг шүүх хурал өмнө нь болсон ч тэрбээр бүх нотолгоог үгүйсгэсэн учир шүүхээс түүнд ял оноогоогүй бөгөөд Бо Силайг дахиад шүүхээр болсон.

Түүний талаар Хятадын “Женьминь жибао” сонинд Бо Силайн удирдлага дор хот өндөр хөгжилд хүрсэн боловч энэ шившигт явдал хотын намын хорооны ажлыг сүүдэртүүлсэн гэдгийг Чжан Дэзян хүлээн зөвшөөрсөн гэж бичжээ. Үүнээс үзэхэд тэд Бо силайн хийж бүтээснийг бус, намын нэр хүндийг ярьж байгаа нь түүнийг улс төрийн зорилготойгоор хар нүхрүү шидсэн бололтой.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …