French President Emmanuel Macron delivers a speech during his inauguration at the handover ceremony at the Elysee Palace in Paris, France, May 14, 2017. REUTERS/Francois Mori/Pool

Эммануэль Макрон Франц хэлийг дэлхийн хэл болгоно гэв

Францын ерөнхийлөгч Эмманиэль Макрон баруун Африкийн улс болох Буркина Фасогийн нийслэл Оугадоугу хотын оюутан сурагчдад тавьсан илтгэлийнхээ үеэр Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэж амлажээ.

Тэрээр “Франц хэл Африкийн анхдагч хэл болно. Магадгүй дэлхийн хэл болно. Францын тансаг чамин амьдрал, гоо үзэсгэлэнт байдал зөвхөн Францчуудад хамааралтай биш” гэсэн байна.

Цаашлаад Ерөнхийлөгч Африктай цагаачлал, хүний эрх, терроризмтай холбоотой асуудал дээр өмнөхөөс илүү ойртож ажиллан,  Францын хуучин колони байсан орнуудтай тэгш бус харилцаж ирсэн байдлыг үгүй болгохыг амлажээ.

Франц хэл хамгийн их хэрэглэгддэг хэлний тавдугаарт ордог агаад 274 сая хүн энэ хэлээр ярьдаг.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …