В.Путин: Сирийн ихэнх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байна


Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс, Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв.

Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн хэдэн жилд террористууд Сирийн түүхэн дурсгалт олон сүм, хийд, бунхныг нураасан. Террористуудын халдлагад өртсөн эдгээр газрыг сэргээх, дүрвэсэн ард иргэдийг гэрт нь буцаах ажилд Оросын Ортодокс сүм, зарим байгууллага тусална. Өнөө үед соёл уламжлал, ёс суртахууны үнэт зүйлсийн үнэлэмж буурч, хүмүүс оюун санааны хувьд туйлдан ядарч байна. Энэ хандлага ялангуяа Дундад Азиас ихээхэн ажиглагдах боллоо. Хүн төрөлхтөнд энх тайван, боловсрол, гэгээрэл чухал. Дундад Азийнхны шүтдэг бусад шашинг сэргээхэд ч хувь нэмрээ оруулна. Бид Сири дэх Еврей нар болон тэдний зарим байгууллагатай холбогдож эхэлсэн байгаа. Нью-Йоркийн зарим хүмүүнлэгийн байгууллагатай ч хамтран ажиллана” гэж хэлжээ.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …