Азийн хамгийн өндөр буддын сүм шатжээ


Хятадын Сычуань мужид байдаг, Азийн хамгийн өндөр буддын модон сүм бүхэлдээ шатсан тухай “Жэньминь жибао” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус сонины мэдээлснээр, галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Чухам юуны учраас гал гарсныг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж.

16 давхар тус байгууламж нь анх 14-17 дугаар зуунд Мин улсын үед баригдаж байжээ. 2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйдсэн тус сүмийг олон жилийн турш сэргээн засварлаж байсан юм.

Эх сурвалж:montsame.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …