В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владмир Путин өчигдөр Нижний хот дах ГАЗ автомашины үйлдвэрт зочлох үеэр ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ анх удаа зарласан юм.Тэгвэл өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ  ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ.

Тухайлбал ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд ялбал гурав дах удаагаа улиран сонгогдож ОХУ-г удирдана гэсэн үг юм. Өдгөө 65 настай В.Путин 2000 оноос хойш ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг албыг хашиж ирсэн түүхтэй. Хэрэв В.Путин сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хаших юм.

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …