Хятадын баячууд бүсгүй хүний цогцос худалдан авч эхэлжээ

c30b3f705156a6e7bigХятадад сүүлийн үед нэгэн хачирхалтай шинэ хэрэг газар авчээ. Энэ нь бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг гэнэ. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна.

Энэхүү зан үйл нь хүнтэй суугаагүй  нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар сүсэгээс үүдэлтэй аж. Өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн энэ гаж зан үйлийн тус улсын хөрөнгөтэй баянчууд ихээр үйлдэх болжээ. Учир нь тэд хэдэн үеэрээ баян тансаг амьдарах буяныг үйлдэж байна гэж мухраар итгэж байгаа тул ийнхүү хүүрийг өндөр үнээр худалдан авч үхэдлүүдийг гэрлүүлсээр байгаа гэнэ.

Харин судлаачид энэ зан үйл сэргэснийг тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой байж магадгүй хэмээн дүгнэн бичицгээж байна. Энэ тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд сүүлийн үед ихээхэн бичигдэх болжээ.

Ж.Гэрлээ

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …