Канадын хос 73 жилийн дараа Зул сарыг тусдаа тэмдэглэхээр болжээ

Канадын хос Херберт болон Аудри Гүүдинь нар энэ жилийн Зул сарын баярыг тусдаа тэмдэглэх шаардлагатай болсон тухай хүүхдүүдээсээ сонсоод сэтгэл гонсойжээ. 91 настай  Херберт Гүүдиний биеийн байдал сайнгүй байгаа тул 89 настай эхнэр Аудригаас удаан хугацаагаар холдож эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна.

Нью Брансвик хотын Перт-Андовер эмнэлэгээс Хербертийг энэ долоо хоногийн баасан гаригаас өмнө ирэх хэрэгтэйг сануулсан аж. Тэдний охин Диань Филипс өнгөрсөн ням гаригт өөрийн facebook хуудсандаа “Би тэдний хоорондоо ярилцаж байгааг сонсох үед ээж уйлж байсан. Ээж “Энэ бидний хамгийн уйтгартай Зул сарын баяр болох нь. Тэд яагаад баяраас хойш болгож болоогүй юм бол” гэж байсан” хэмээжээ. Түүний ийнхүү бичсэнийг 15,000 хүн өөрийн facebook хуудсандаа хуваалцжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …