Буриадад зам тээврийн ослын улмаас Монгол хүүхдүүд бэртэж гэмтжээ

Боксоор хичээллэдэг монгол хүүхдүүдийн сууж явсан бага оврын автобус ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн сурагч бэртэж гэмтсэн гэж Буриадын Сэлэнгэ дүүргийн Соёл, спорт, залуучуудын бодлого хариуцсан хорооны дарга Булат Доржиев мэдэгдсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Буриадын онцгой байдлын газрын эх сурвалж эхлээд мэдээлэхдээ “Улаан-Үүдээс Хиагт орох замд Монголын тамирчин хүүхдүүдийн сууж явсан бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдсөн. Автобусанд 15 хүн, тэдний дотор Монголоос ирсэн 12 хүүхэд сууж явсан” гэж байсан юм.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …