Өмнөд Солонгост гал түймэр гарч 29 хүн амиа алджээ

Өчигдөр Сөүлээс зүүн өмнө зүгт 170 км-т орших Жичоний найман давхар байшинд гал гарсны улмаас 29 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархтжээ. Чунбук гал командын удирдлагын мэдээлснээр гал үдээс хойш 03:53 цагт гарсан ба хүчтэй дүрэлзсэний улмаас байшин доторх фитнесс, саун, ресторан болон гадаах хэсэг шатсан байна.

Амиа алдсан хүмүүсийн 15 нь байшингийн хоёрдугаар давхрын саунд байсан хүмүүс аж. Эмнэлэгт хүргэгдсэн 20 хүн угаартсаны улмаас хиймэл амьсгал хийлгэж байгаа. Албаныхны мэдээлснээр гал түймрийг унтраахаар 60 гал сөнөөгч, хоёр нисдэг тэрэг ажиллажээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болсон явдалд эмгэнэл илэрхийлж хохирогчдыг таних ажиллагааг хурдасгахыг үүрэг болгожээ.

 


Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …