President Bush, listens as South Korea's President Roh Moo-hyun, left, talks in the Oval Office of the White House Friday, June 10, 2005 in Washington. (AP Photo/Charles Dharapak)

Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулжээ

Өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны “Бидний амьдардаг дэлхий ертөнц” гэж бичсэн гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулж 16 сая вон буюу 14,720 ам.доллараар заржээ. Ро Мy Хён үүнийг 2002 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу Сөүлд болсон ардчилсан намын сонгуулийн сүүлийн өдөр бичсэн байна.

Тэрээр гар бичмэлийг дэлхийг илүү энх тайван болгохыг зорьж бичсэн аж. Солонгосчууд Ро Мy Хёныг ардчилал, хүний эрх, хөгжил цэцэглэлд хөтөлж, төрсөн нутгаараа хуваагдаагүй, үзэл суртал, зөрчил, ялгаварлан гадуурхалгүй нийгмийг цогцлоохын төлөө хичээж байсан ерөнхийлөгч хэмээдэг байна.

Дуудлага худалдаанд Сёо Хуй-хван нэртэй каллиграфчийн “Нисэж буй луунуудын дууллууд” гэж бичсэн гар бичмэл хамгийн үнэтэй буюу 17.1 сая воноор зарагдсан аж.

 

Ро Мy Хёны гар бичмэл

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …