Өмнөд Солонгосын Кёнги аймагт гал түймэр гарчээ

Өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан байна. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажиллажээ. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан.

Аврах багийнхан галд өртсөн өөр хүн байгааг эсэхийг илрүүлэхээр барилгад нэгжлэг хийж байгаа. Одоогоор галын улмаас ямар хэмжээний гарз хохирол учирсныг тогтоогоогүй аж. Үдээс хойш 02:30 минутад гарсан гал түймрийн хар утаа дутуу баригдсан барилгаас гарч буй бичлэгийг YTN телевизийн сувгаар дамжуулсан.

Гал командаас түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй ч хоёр , юм уу гуравдугаар давхарт барилгын ажилчид гагнуур хийж байх үед гарсан гэж таамагласан талаар мэдээлжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …