Солонгосын дээд шүүх “Samsung Electronics” корпорацын дэд ерөнхийлөгч, өв залгамжлагч Ли Жае-ёонд ерөнхийлөгч асан Пак Гын-Хе, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Чой Сон-сил нарт авилга өгсөн болоод өөр дөрвөн хэрэгт буруутгаж 12 жилийн хорих ял оноохоор болжээ.
Өчигдөр тусгай төлөөлөгч Пак Ёон-со өв залгамжлагчийн 28 ам долларын авилгын хэргийг шүүж, суудлаас нь чөлөөлөхийг дээд шүүхээс шаардсан.
“Samsung”-ийн талаас үүнийг корпорацынхаа хүмүүнлэгийн үйлсийн нэг, улс төр, бизнесийнхний харилцааны хэлбэр гэж тайлбарлаж байгаа. Гэвч корпорац ерөнхийлөгч асан Пак Гын-Хегийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чой Сон-силд үнэтэй морь бэлэглэж, бусад хандивын ажлаа зогсоогоод байсан.
Дээд шүүх Ли Жае-ёонд ногдуулсан ялын тогтоолыг ирэх оны хоёрдугаар сарын 5-нд зарлахаар төлөвлөжээ.