ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дагестаны шашны тэргүүний эхнэр бие даан нэр дэвшинэ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль  ирэх  3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин  дөрөв дэх удаагаа бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм.

Тэгвэл одоогийн ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван эмэгтэйн хамт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тэдний нэг нь Дагестаны шашны тэргүүний эхнэр,ислам шашны сэтгүүлийн эрхлэгч Айна Гамзатова юм. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэхээр бичиг баримтаа Оросын Сонгуулийн Төв Хороонд өчигдөр хүргүүлжээ. Нэр дэвшигч  Айна Гамзатоваг  Дагестаны 542 иргэн  ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн байна.

Хэрэв  ирэх  гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин  ялбал дөрөв  дэх удаагаа улиран сонгогдож ОХУ-г удирдана гэсэн үг юм. Өдгөө 65 настай В.Путин 2000 оноос хойш ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг албыг хашиж ирсэн түүхтэй. Хэрэв В.Путин сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хаших юм.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …