Франц улс худал мэдээлэл тараагчдад арга хэмжээ авдаг хуультай болно

Ирээдүйд болох сонгуулиудын үеэр хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэх үүднээс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх тухай шинэ хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлжээ.

Э.Макрон өчигдөр ард түмэндээ хандаж “Élysée” ордонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Засгийн газар худал мэдээлэл тараагчдаас ардчиллыг хамгаалах хуулийн тогтолцоог бий болгоно” гэв. Ингэснээр Франц улс худал мэдээллийг устгахыг үүрэг болгох, худал мэдээлэл тараагч цахим  хуудаснуудыг  хаах эрх мэдлийг шүүхэд олгох аж.

Цаашлаад гадаад улс орны засгийн газрын нөлөөгөөр худал мэдээлэл цацаж, хэвлэн нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шууд хаадаг болно гэж Э.Макрон мэдэгдсэн байна. Энэ нь сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай хуурамч ташаа мэдээлэл тараасан гэж үзсэнтэй нь холбоотой аж.

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …