Америкийн хэдэн 10 сая иргэн цасан шуурганд өртжээ

Энэ өвөл Европын зарим орон, АНУ эрс хүйтэрч, цас их орж байна. Эйфелийн цамхаг түр хугацаанд хаалгаа барьж, Швейцарит галт тэрэг замаасаа гарч, Нидерландад нэг хүн унасан модонд өртөж гэмтсэн.

Түүнчлэн Амстердамын нисэх буудал 200 гаруй нислэгээ цуцалж, Австрийн хэд хэдэн газарт цасан уруй буух эрсдэлтэй болж, Бельгид аюулын дөрөвдүгээр зэргийн буюу улбар түгшүүр зарласан байна.

Америкийн Виржиния, Хойд Каролина, Флорида мужид хүчтэй цасан шуурга шуурч, зам боогдоход хүрээд байна. Нарлаг Маяами аралд 30 жилийн дараа цас орж байна. Нью-Йорк хотын дунд сургуулиудын хичээл цаг агаар муудаж, цасан шуурга болсонтой холбогдуулж түр хугацаанд хаагдсан. АНУ-ын ус цаг уурын албаны мэдээлснээр ойрын өдрүүдэд Атлантын далайн эрэг орчмоор цас орж, шууран, агаарын температур эрс буурах аж.

Хойд нутгийн Флорида мужид их хэмжээний цас орсныг WCTV мэдээлсэн. Хөрш Жоржия мужид 8-13 см зузаан цасан бүрхүүл тогтсон аж.

Канадын Онтарио муж болон АНУ-ын Нью-Йорк мужийн хилд орших Ниагара хүрхрээний хувьд хэдийгээр урсгал нь тасраагүй ч усны уур буусан газрууд хөлджээ. Хүрхрээ нь гүехэн горхины адил болоод ус доош унахдаа хөлдөн асар том  мөсөн баганууд болжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …