Russian President Vladimir Putin takes a dip in the water during Orthodox Epiphany celebrations at lake Seliger, Tver region, Russia January 19, 2018. Sputnik/Alexei Druzhinin/Kremlin via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. TPX IMAGES OF THE DAY

Владимир Путин мөстсөн нуурын усанд оржээ

Өдгөө 66 настай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ортодокс сүмийн Эпифани ёслолын үеэр мөстсөн Селигер нуурын усанд оржээ. Энэ ёслол жил бүрийн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө болдог. Тэрээр хүйтэн ус руу орохынхоо өмнө хонины арьсан пальтотой гарч иржээ.

Адис хүртээх уг ёслол Христийн шашны зан үйл билээ. Үүнийг мөн загалмайлуулах ёслол ч гэдэг. Усан баптизм нь шинэчлэгдэж буйг бэлгэдсэн ёслол. Баптизмыг гол мөрөн, булаг шанд, тэнгис далай гэх мэт байгалийн амьд уснаа Христосын нэрийн өмнөөс гүйцэтгэдэг. Баптизм хийлгэж байгаа хүн бүтэн биеэрээ усан дотор тэргүүнээ бөхийлгэж, нүүрээ алтан дэлхий рүү хандуулсан байдалтай байх учиртай аж.

2009 онд В.Путин уулын аялал хийх үеэрээ.

Тэрээр тулааны урлагийн хар бүстэй бөгөөд чөлөөт цагаараа шумбагч хөлөгтэй усан дор орон, нисдэг тэрэг жолоодож, шүхрээр буун, уралдааны машин унах дуртай. 2010 онд “Renault” пормула нэг ангилалын уралдааны машин жолоодсон.

2013 онд түүний Сибирт барьсан цурхай загас тэр бүр баригдаад байдаггүй томд тооцогдоно.

2013 онд Финландын тэнгисийн хоолойд далайн доор шумбагч хөлөгтэй орж 140 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг судалсан.

Тэрээр археологийн олдворуудыг судалдаг. Аюулд өртсөн амьтдыг хамгаалах туршлагатай. 2010 онд беологичдод саарал халимны арьснаас дээж авч төрөл зүйлийг нь судлахад тусалж дөрөв дэх удаагийн оролдлогоор түр хугацаанд мэдээ алдуулах мэдээ алдуулгын буугаар харваж чадсан.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …