Филиппин улсын Лузон арлын 2,468 метр өндөр Маяон галт уул энэ сарын 13-ны өдрөөс хойш идэвхэжсэн ба өчигдөр онцгой байдал зарлажээ. Одоогийн байдлаар 40 мянган иргэн орон гэрээсээ дайжаад байна.
Албаныхны мэдээлснээр галт уул хэдэн өдрийн дотор дэлбэрэх аюултай байгаа аж. Галт уулын ойр орчимд амьдардаг ихэнх хүнийг нүүлгэн шилжүүлж, сургуулиудыг хаасан. Нутгийн захирагч Ал Францис тусламжийн эд зүйлс дууссан болохыг мэдэгдсэн. Холбооны нэмэлт санхүүжилт ирмэгц илүү олон хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилнэ.
Салхи хүчтэй шуурвал галт уулнаас гарах үнс өөр тосгодод хүрэх магадлалтай.
Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын институт сүүлийн үед 22 галт уулын идэвхжилтийг судлах ажил хийж байгаа ба эдгээрээс аль нэг нь ойрын үед дэлбэрэх магадлал өндөр болохыг хэлсэн.
Нийслэл Манила хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тус институтын захирал Ренато Солидум “Галт уулын дэлбэрэлтийн эхний шат явагдаж байгаа шинж тэмдгийг бид нүдээрээ харж байна” гэжээ. Маяон галт уул хамгийн сүүлд 2014 онд дэлбэрсэн.
1616 онд идэвхжиж, 1814 онд дэлбэрч байсан талаарх бүртгэл байгаа. 1814 онд дэлбэрэхэд хэд хэдэн тосгон өртөж, 1200 гаруй хүн амиа алдаж байсан байна.