Англи улс яагаад “Ганцаардлын Яам”-тай болов?

 

Өнөөдөр олон нийгэмд хүмүүс ганцаардаж байгаа нь гунигтай агаад бодит байдал болоод байгаа билээ. Тэгвэл Английн ерөнхий сайд Тереза Мэй энэ сарын 17-ны өдөр Засгийн газар нь “Ministry of Loneliness” буюу “Ганцаардлын Яам”-ыг байгуулж байгаа талаар зарласан.

2017 онд тус улсын есөн сая гаруй хүн ганцаардлыг үргэлж мэдэрдэг гэсэн судалгаа гарсан байна. Цаашлаад найз нөхөд, хамаатан гэх хүнгүй 200 мянга гаруй өндөр настан байдаг гэнэ.  Үүнээс үзэхэд Англид олон хүн ганцаарддаг нь ноцтой асуудал болоод байгаа бололтой.

Ганцаардлын яамны сайдаар нь парламентын гишүүн Трейси Краучийг томилсон бөгөөд залуухан сайд ажилдаа орсон талаар хэвлэлүүд бичжээ. Англи ч гэлтгүй Америкийн олон судлаач хүмүүс хөршүүдтэйгээ дуртай дургүй хэдэн үг солилцсон болж олон нийтийн ажил, цугларалтанд бага оролцож, ихэнхдээ телевиз үзэх юм уу интернэтэд байх болсон талаар мэдээлжээ. Түүнчлэн өндөр настай хүн олонтой Японд ч бас хүмүүс их ганцаарддаг болсон байна.

Өөр нэг судалгаанаас үзэхэд ганцаардмал хүмүүс хэрхэн нийгэмшихээ мэддэг ч гэлээ ямар нэг алхмыг хийдэггүй байна. Тиймээс энэ асуудлыг даван гарахын тулд сэтгэл санаагаа засах нь үндсэн арга зам юм.

Цаашлаад бусадтай эрүүл, урт хугацааны харилцаа үүсгэхийн тулд бид өөрт байгаа ур чадвараа сэргээх явдал чухал. Энэ нь сөрөг мэдрэмжүүдээс ангижрах аргаа олж, урьдын эрч хүчтэй байдалдаа орно гэсэн үг.

Нийгмийн амьдралд бага гэлтгүй замаар идэвхтэй оролцож, илүү олон хүнтэй харилцаа тогтоох хэрэгтэй аж.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …