Билл Гэйтс Нигер улсын 76 сая ам.долларын өрийг төлнө

“Майкрософт” корпорацын эзэн, тэрбумтан Билл Гэйтс эхнэр Мелинда Гэйтсийн хамт үүсгэн байгуулсан “Bill & Melinda Gates” сангаараа дамжуулж Нигер улсын 76 сая ам.долларын өрийг 20 жилийн хугацаанд төлж дуусгах хөтөлбөр гаргажээ. Тэд энэ ажлаа энэ сараас эхлүүлж байгаа. Билл Гэйтс сангаараа дамжуулж бусдын тусламж хэрэгтэй байгаа хүмүүс болон улс оронд тусалдаг юм.

Нигер улс 2014 онд халдварт өвчин тархах магадлал өндөр хэсгүүдийн оршин суугчдад вакцинжуулалт хийхийн тулд Япон улсаас их хэмжээний мөнгө зээлсэн аж. Вакцинжуулалтын үр дүнд 2017 онд Нигер улсад Полиомиелит буюу тархи-нугасны халдварт саа өвчний тохиолдол бага илэрсэн болохыг Quartz вэб сайтад мэдээлжээ. Энэ нь 2012 онд дэлхийн халдварт саа өвчний тохиолдлын тал гаруй хувийг дангаараа бүрдүүлээд байсан Нигер улсын эрүүл мэндийн салбарт гарсан дорвитой өөрчлөлт болсон юм.

30 жилийн өмнө дэлхий дээр уг өвчний тохиолдол жилд 350,000 гардаг байсан бол өнгөрсөн жил 21 тохиолдол гарсан байна.

Билл Гэйтс хэлэхдээ “Вакцинжуулалтын багийнхан айл болгоны үүдийг тогшиж нийт 2.5 сая хүүхдэд дархлаажуулалтын вакцин хийж өгсөн. Саажилттай болох магадлалтай байсан 16 сая хүн аврагдсан нь сайхан хэрэг” хэмээсэн байна.

1988 онд дэлхийн 125 оронд өдөр бүр 1000 орчим хүүхэд саажилттай болж байсан. Харин өнөөдөр энэ тоо 99 хувиар буурчээ. Өнгөрсөн онд Билл Гэйтс уг сангаараа дамжуулж нийт 4.6 тэрбум ам.долларыг өөрийн болон гадны улсуудад хандивлажээ. Халдварт саа өвчинд 1 тэрбум ам.долларыг зарцуулж, 20,000 хүүхдийг коллежэд сургасан байна.

Одоогоор дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос 108 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бол Билл Гэйтс 92 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болохыг Forbes сэтгүүл мэдээлсэн.

 


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …