Бичиг баримтгүй Мексикийн 200 орчим цагаач иргэн агааржуулах төхөөрөмжгүй ачааны машинд нуугдсан байсныг олжээ.
Тодруулбал АНУ-ын Техас мужаас зүүн тийш холгүй орших Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машин дотор унд хоолгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нуугдсан байсныг албаныхан илрүүлсэн аж.
Тэд Америкт хүрэхийн тулд Гватемал, Гондурас, Эл Салвадороор дамжсан. Гурван хүнийг хүний наймааны хэргээр сэжигтнээр татсан бөгөөд Мексикийн цагдаа нарын хэлснээр тэдгээр хүнийг шалган нэвтрүүлэх газарт сканераар илрүүлсэн байна.
Өнгөрөгч сард Мексикийн Коавила, Тамаулипас мужаас нийт 170 хууль бус цагаач иргэнийг илрүүлэн саатуулсан. Өмнө нь АНУ руу Гватемал, Гондурас, Эл Салвадорын олон хууль бус цагаач иргэн нэвтэрч байсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд дорвитой арга хэмжээ авна гэдгээ илэрхийлжээ.