Энэ сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп “Гэрэл бол” уран дор болох билээ. Паралимп гуравдугаар сарын 9-18-ны хооронд болно.
Өнгөрөгч бямба гаригт Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр тус наадмын нийт тасалбарын 75 хувь, Паралимпын тасалбарын 83.2 хувийг борлуулсан байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын албаны хүмүүс олимпын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс 36 мянган гадаадын иргэнийг хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргажээ.
Үндэсний их хурлын депутат Кан Кос Хо “Үндэсний тагнуулын алба нь гадаадын мөн ийм үйл ажиллагаа явуулдаг албатай хамтран хилээр нэвтрэхийг хориглосон этгээдүүдийн жагсаалтыг гаргасан. Пёончан хотод аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай төв байгуулан ажиллаж байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.
Тус төв 17 тагнуулын албанаас авсан мэдээллүүдийг шалгаж байна. Тусгай албаныхан алан хядагч бүлэглэлүүд заналхийлэл учруулж болзошгүй тул ийм арга хэмжээ авч байгааг хэлсэн. Аюулгүй байдлыг хангахаар цэнгэлдэх хүрээлэнг оролцуулаад 18 объектод харуул хамгаалалтыг чангатгасан байна.
Түүнчлэн онгоцны буудал дотор болон ойр орчинд нь өндөр технологи бүхий тоноглолуудыг суурилуулжээ. Цаашлаад томоохон галт тэрэгний буудлуудад чөлөөндөө гарсан цагдаа, цэргийнхнийг дайчлах аж.