Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлж хоёр хүн амиа алджээ

Өчигдөр орой Тайваний арлын зүүн эрэгт орших 100 мянга орчим хүнтэй, аялал жуулчлалын бүс хот Хуалейнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн нас баран, 200 гаруй хүн шархтсан болохыг албаныхан мэдээллээ.

Хуалейны цагдаагийн газрын диспетчер “Шархтсан хүмүүсийн 50 нь Японы жуулчин байсан” хэмээсэн. Аврах багийн 400 орчим ажилтан орон сууц, зочид буудлаас 150 орчим хүнийг аварсан.

270 өрөөтэй Marshal зочид буудал доторх гурван хүний нэгийг аварч, үлдсэн хоёрыг нь краны тусламжтай гаргахаар ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас дөрвөн байшин барилга хазайж, нурсны дотор эмнэлгийн барилга байгаа.

Түүнчлэн хотын машин замууд сүйтжээ. Харин газар хөдлөлтөнд төмөр замууд ноцтой өртөөгүй.

Барилга доторх хүмүүс гар утасныхаа гэрлийг асааж бие биедээ дохио өгсөн. Сүүлийн хэдэн өдөр чичиргээ олон дахин болсон агаад Тайпейд бага хэмжээтэй доргилт мэдрэгдсэн.

Нийслэл Тайпей хотоос 160 гаруй км-ын зайтай оршдог уг хотын 40,000 орчим айл өрхийн ус тасарч, хурдны зам, гүүрнүүдийг хаасан байна.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …