Энэтхэг салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хөгжүүлжээ

Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду муж салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Америкийн Эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааны төв 2027 он гэхэд Тамил Наду муж эрчим хүчнийхээ талаас илүү буюу 67 хувийг нар болон салхины эрчим хүчээр бүрдүүлж эхэлнэ гэсэн тооцоо гаргасан байна. Одоогоор 7.85 гигаватын хүчин чадалтай салхины эрчим хүч гаргаж байгаа нь Швед, Дани улсаас илүү үзүүлэлт аж.

 

 

Нүүрс олборлолтоороо дэлхийд дээгүүрт ордог Тамил Наду мужид Австралийн нийт хүн амаас гурав дахин их иргэн амьдардаг агаад нэг хүнд ногдох ДНБ нь Шри-Ланк, Украинтай тэнцүү. Нүүрснээс цахилгаан гаргах технологи нь нар болоод салхины эрчим хүчээс хоёр дахин илүү өртөгтэй.

Салхины эрчим хүчний үйлдвэрлэл явуулахад гарч болох саад бэрхшээл нь 5-10 сарын хооронд л гаргаж болох явдал аж. Тиймээс бусад сард өөр эх үүсвэрийг ашиглаж цахилгаан гаргах шаардлагатай болно.

Энэтхэгт 300 сая орчим хүн гэрэл, цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд Тамил Наду мужийн удирдлага байгальд ээлтэй Салхины эрчим хүчны үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал хэмээн үзжээ. Үүнээс гадна Энэтхэгт цаг уурын өөрчлөлт, гол мөрний бохирдлоос болж цэвэр ус хомстох аюул тулгараад байгаа. Тус мужийн ундны усны 60 хувь нь бохирдолтой гэсэн тооцоо гарсан.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …