Орост онгоц осолдож 71 хүн амь үрэгдлээ

Өчигдөр Москвагаас Орск хотыг чиглэн хөөрсөн хос хөдөлгүүртэй, дунд оврын АН-148 онгоц сүйрч, 65 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн нэрсийг Оросын Онцгой байдлын яам гаргасан.

Зорчигчдын дунд Казахстан, Азербайжан, Швейцари гурван иргэн, гурван хүүхэд байжээ. Нислэгийн үед цаг агаар тогтуун байсан.

Москвагийн Домодедово дахь агаарын хяналтын төв тус онгоцыг хөөрснөөс хэдхэн минутын дараа онгоцны нисэх багийнхантай холбоо тасарч, онгоц радарын дэлгэцнээс алга болжээ. Онгоцны сэг Москвагийн ойролцоох тосгодын дундаас олдсон.

Авиа компани онгоцны ахмад Валерий Губанов туршлагатай нисгэгч байсныг мэдээлсэн бөгөөд одоогоор хар хайрцгийг олж, осолдсон шалтгааныг олохоор ажиллаж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …